Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

A- A A+
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайдад гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ нотлоод, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив. Талууд мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам