Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя

A- A A+
Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя

"Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя" эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл, сурталчилгаа, хийх нээлттэй өдөрлөг орон даяар өнөөдөр эхэлнэ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх" үйл ажиллагаа тусгагдсан билээ. Энэ дагуу 2019.09.18-09.20-ны өдрүүдэд Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд үзлэг оношлогоо хийж, Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.