ХӨВСГӨЛ АЙМАГТ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ХӨВСГӨЛ АЙМАГТ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багш” бэлтгэх сургалтыг Хөвсгөл аймагт 9 сарын 10-12-нд зохион байгууллаа. Тус сургалтад Хөвсгөл аймгийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн 24 сумаас ирсэн багш, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ГБХЗХГ-ын залуучууд хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтнууд хамрагдлаа. Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг ийнхүү 21 дэхь аймагтаа зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нарын тоо 729 хүрлээ.