Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

A- A A+
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.