АФГАНИСТАНЫГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН МАНДАТЫГ СУНГАЛАА

A- A A+
АФГАНИСТАНЫГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН МАНДАТЫГ СУНГАЛАА

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистаныг дэмжих байгууллагын үйл ажиллагааны мандатыг дахин нэг жилийн хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ. Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдаан дээр энэ дагуух шийдвэрийг гаргаж, олон улсын байгууллагын мандатыг 2020 оны 7-р сарын 17 хүртэл үйл ажиллагааг нь дахин нэг жилээр сунгалаа.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсголыг хэлэлцэн, улмаар Афганистаныг дэмжих байгууллагын үйл ажиллагааны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр дээр санал нэгдсэн байна. НҮБ дахь АНУ-ын тусгай элч Келли Крафт Афганистаныг дэмжих байгууллагын үйл ажиллагааны мандатыг сунгах саналыг Аюулгүйн зөвлөлд оруулсан Герман болон Индонези улсын санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Крафт энэ талаар мэдэгдэхдээ: -Афганистанд өнгөрсөн шөнө балмад халдлага болж, энэ улсын ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн кампанит ажлыг хариуцан явуулж байсан төв штаб халдлагад өртлөө. Тэгвэл энэ явдал Афганистаныг дэмжих байгууллага зайлшгүй байж, Афганистаны ард иргэд, засгийн газарт цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай болохыг дахин баталлаа. Энэ байгууллагын мандатыг сунгаснаар Афганистан дахь сонгуулийн үйл явцад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ улс оронд аюулгүй тогтвортой байдлыг хангах, хүний эрхийг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна.