Хятад Монгол хөрш зэргэлдээ бүс нутгийн "Залуу бизнес эрхлэгчдийн клуб"-ын уулзалт ӨМӨЗО Баян нуур хотноо амжилттай болж өндөрлөлөө

A- A A+
Хятад Монгол хөрш зэргэлдээ бүс нутгийн
Хятад Монгол Улсын бизнесийн залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний түгээлт, түүхий эдийн боловсруулалт, хил дамнасан наймаа зэрэг бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой тус клубын 2 дах удаагийн уулзалт 2019 оны 9 дүгээр сарын 16-19 ны хооронд ӨМӨЗО-ны Баян нуур хотноо зохион байгуулагдлаа. Дээрх уулзалтанд Монголын Залуучуудын холбоо, Ардчилсан Залуучуудын холбоо, Номин холдинг, Улаанбаатар буйдан, DLM soliution LLC, Автоком Япон Моторс ХХК, Жемейл ХХК, Шинэ ариг ус ХХК, Эрдэнэбулган ХХК, Лидер скай ХХК, Ургамлын далай ХХК зэрэг Залуу бизнес эрхлэгчид болон Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд оролцсон юм.  Тус уулзалтаар залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, соёл боловсрол спорт, эрдэм шинжилгээ, мал аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахаар болсон. Мөн  хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн болон газар тариалангаараа тэргүүлж буй Баян нуур хотын томоохон үйлдвэрлэлтэй танилцсан юм. Түүнчлэн ирэх 2020 оны бүс нутгийн залуу бизнес эрхлэгчдийн клубын уулзалтыг Монгол улсад зохион байгуулахаар болсон билээ.