Дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын хамтарсан тоглолт ирэх сарын 2-нд өндөрлөнө

A- A A+
Дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын хамтарсан тоглолт ирэх сарын 2-нд өндөрлөнө

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлсэн билээ.

Тэд өчигдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон юм.

Тэгвэл ирэх аравдугаар сарын 2-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилснээр баруун аймгуудыг зорьсон аялан тоглолт нь өндөрлөх аж.