МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ анги нь батлан хамгаалах салбартаа бүтээн байгуулалтыг өрнүүлдэг бөгөөд барилга инженерийн тусгай хороо байхаас эхлээд улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр нь яндашгүй их юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын орлогч дарга, хурандаа З.Баянмөнх нарын албаны хүмүүс хамт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг төрийн торгон цэргүүд болох Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул угтсан авсны дараа тэрээр тус ангийн танилцуулга сонсож, үйл ажиллагаандаа хэрэглэдэг зарим техник хэрэгслийг үзэж сонирхсон юм. На изображении может находиться: 5 человек, люди сидят, стол и в помещении Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин тус ангийн бие бүрэлдэхүүнийг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай үйл ажиллагаатай явуулдаг. 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүрээнд 2009 оноос эхлэн барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг өргөн мэргэжлээр алба хаагчдадаа хос мэргэжил эзэмшүүлж байгаа. Сүүлийн үед Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа зэрэг мэдээллийг Ерөнхийлөгчид өгсөн юм. Мэдээллийг сонссоны Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга "Төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон Зэвсэгт хүчний 017 дугаар ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцуулах ёстой. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажилла" хэмээн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн тус ангийн барилгын угсралтын мэргэжилтэн болоод техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулах асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас гавьяаныхаа амралтад гарсан буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн юм. На изображении может находиться: 2 человека, на улице На изображении может находиться: 3 человека, люди стоят, костюм и свадьба На изображении может находиться: 6 человек, люди стоят и костюм