Олон Улсын арга зүйн удирдамжийг танилцууллаа

A- A A+
Олон Улсын арга зүйн удирдамжийг танилцууллаа

НҮБ-ын Хүн амын сан, ЮНЕСКО болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийн Монгол эхийг танилцуулах арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хамтран зохион байгуулав.

Удирдамжийн Монгол эхийн танилцуулга нь бэлгийн цогц боловсролыг өргөнөөр сурталчлах, гол оролцогч талуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэлгийн цогц боловсролын өнөөгийн хөтөлбөрийг бэхжүүлэх, сургуулиас гадуурх бэлгийн цогц боловсролын стратегийг боловсруулахад түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж буй бөгөөд удирдамж нь өсвөр үе, залуучуудад нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон, ээлтэй, бие даасан байдлыг нь хүндэтгэсэн бэлгийн цогц боловсрол олгож, бие, бэлгийн амьдралтай холбоотой асуудлаараа хариуцлагатай сонголт хийхэд туслах боломжийг нээн өгч байна.

Тус арга хэмжээнд төрийн шийдвэр гаргагч, боловсролын салбарын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл 100 гаруй хүн оролцов.