МЗХ ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+
МЗХ ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын Залуучуудын Холбоо ахмадын баярыг тохиолдуулан МХЗЭ-ийн Төв Хороо болон МЗХ-д ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудыг Удирдлага, Хамтын ажиллагааны газрын дарга Б.Төрболд, болон МЗХ-н гүйцэтгэх хорооны баг хамт олон хүлээн авч, тэдний ажиллаж байсан үеийнх нь дурсамжаас хуваалцлаа. 

Уг хүндэтгэлийн арга хэмжээнд 40 гаруй ахмад  хүрэлцэн  ирсэн бөгөөд  Гавьяат зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач Г.Гонгоржав, Дархан-Уул аймгийн Төв хорооны нарийн бичгийн дарга асан МХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, МЗХ-ны ахмадын зөвлөлийн нарийн бичиг Т.Баярсайхан зэрэг хүндэт эрхмүүд хүрэлцэн иржээ.

Гавьяат зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач Г.Гонгоржав залуучууддаа хандан: “Улс оны ирээдүй  бүтээлч залуучуудаас хамаардаг учраас манай залуучууд нэгэндээ итгэх итгэлтэй байж, байгаль эх орноо хайрлах сэтгэлтэй байх нь маш зөв юм. Ахмадууд бид залуучуудын байгууллагын үйл ажиллагааг  бүхий л боломжоороо дэмжиж явдаг” гэдгээ илэрхийлсэн юм.