388 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ХӨРСНИЙ УС ХАЛЬСАН НАМАГ ШАЛБААГ ДЭЭР БАРИГДАЖ БАЙНА

388 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ХӨРСНИЙ УС ХАЛЬСАН НАМАГ ШАЛБААГ ДЭЭР БАРИГДАЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын  баталсан 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр нар урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Шалгалтаар  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дохнхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны 2-р үргэлжлэл болох 388 айлын орон сууцны 4 блок барилга хөрсний ус, шалбааг намаг дээр баригдаж байна. Уг барилга нь барилгын ажил эхлэх үргэлжлэх зөвшөөрөлтэй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.