ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

A- A A+
ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Зах, худалдааны төвүүд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхэллээ. “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийн дагуу “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.