ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛСАН ААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

A- A A+
ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛСАН ААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

НМХГ-т иргэнээс ирүүлсэн “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байна, шалгаж өгнө үү”  гэх  гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14-р хороо, 78 дугаар байрны  1 давхарт хяналт шалгалтыг хийлээ.Шалгалтаар зөрчил гаргасан ААНБ-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, албан даалгавар хүргүүлэн, шийтгэлийн арга хэмжээ авч,  гүйцэтгэлд нь хяналт тавин  ажиллаж байна.