“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа болно

“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа болно

“Экспорт Монгол-2019” Олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа  Корпорейт конвеншн центрт энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно.

Тус форумыг өмнө нь Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ нь Экспорт Монгол форумыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСан болон бусад төрийн байгууллага мэргэжлийн холбоодтой хамтран өмнөх жилүүдэд 4 удаа зохион байгуулагдсан билээ.  Өдгөө тав дахь удаагаа болох форумын онцлог нь, ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-ийн чухал зорилтуудыг нэгтгэн  Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Экспорт-Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх  нийтийн анхаарлыг хандуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү чуулганыг зохион байгуулснаар Гадаад харилцааны яам, Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Хөгжлийн газар,Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан, МУ-ын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд нь Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-тай хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг Япон, АНУ, Канад улсуудад танилцуулах зорилгоор Монгол-Японы бизнес форумыг 3 удаа, “Монголд үйлдвэрлэв Хойд Америкт” үзэсгэлэн худалдаа бизнес форумыг 5 удаа, АНУ Монголын бизнес форум, Канад Монголын бизнес форумыг 2 удаа тус тус зохион байгуулжээ.

“Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаанд 50  гаруй гадны зочид төлөөлөгчид, 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод,  800 гаруй  аж ахуйн нэгж бизнесийн төлөөлөл бүхий 1000 орчим байгууллага хувь хүн оролцох юм байна.