Хөгжлийн бэрхшээлтэй Залуу дугуйчин Ч.Мөнгөндалай 4074м өндөр Актру – Баш ууланд амжилттай авиралт хийгээд ирлээ

Хөгжлийн бэрхшээлтэй Залуу дугуйчин Ч.Мөнгөндалай 4074м өндөр Актру – Баш ууланд амжилттай авиралт хийгээд ирлээ

Залуу дугуйчин, уулчин Ч. Мөнгөдалай 2019 оны 9 сарын 21- ээс 28 ны өдрүүдэд Монголын уулчдыг дэмжих "Гангаамаа сан " "Алтай Актру " сургалтын баазтай хамтран ОХУ -ын Алтайн Бүгд Найрамдах Улс Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру - Баш 4074 м ууланд болсон " Актру 2019 " хамтарсан сургалт авиралтын ажиллагаанд амжилттай оролцоод ирлээ. Уг сургалт авиралтын ажиллагаанд ОХУ ын уулын гавьяат аврагч " Алтай Актру " сургалтын баазын захирал Валерий Якубовскийн удирдлаган дор явагдсан бөгөөд  Актру - Баш уулын оргилын авиралтыг цаг агаарын хүнд нөхцөлд 24- 27 -ны хооронд 2А замаар амжилттай хийж баруун оргилд 11 авирагч хөтөч Б. Гангаамаа . Казанин Валерий. сургагч багш Валерий Якубовский нарын хамт. зүүн оргилд 5 авирагч хөтөч Казанин Валерий. сургагч багш Валерий Якубовский нарын хамт амжилттай гарчээ. Баруун оргилд Монголын талаас: 1,Хамтдаа алхацгаая клубын гишүүн Ж. Насанбат Я.Баттуяа Д.Амартүвшин Б.Энхжаргал 2. Саммит клубын гишүүн Л.Бүрэнтөгс 3. UB Хайкинг клубын гишүүн Д.Сэргэлэн 4.Сутайн бор клубын гишүүн Х. Батсайхан 5. Эрдэнэт "Хан гарьд " клубын гишүүн Б. Пүрэвжав 6. Хөтөл тосгоны гишүүн Ч. Мөнгөндалай / Хөгжлийн бэрхшээлтэй/ 7. Гангаамаа сангийн гишүүн Д. Солонго ОХУ ын талаас Янгалышева Анна нар гурван хөтөчийн хамт: Зүүн оргилд: Монголын талаас: Х.Батсайхан / Сутайн бор / Д.Сэргэлэн / UB Хайкинг / Б.Энхжаргал /Хамтдаа алхацгаая / Ч.Мөнгөндалай / Хөтөл тосгон / ОХУын талаас Янгалышева Анна нар хоёр хөтөчийн хамт амжилттай гарчээ. Ийнхүү Монголчууд Актру- Башийн баруун оргилд хоёр дахь удаагаа. зүүн оргилд анх удаа амжилттай хөл тавьсан байна. Мөн Дэлхийн энх тайваны туг Актру - Башд цэнгэлээ Нийт багийн хамт олонд халуун баяр хүргэе.