iMCAA системийг туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүллээ

A- A A+
iMCAA системийг туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүллээ

Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас ИНЕГ-ын дотоод үйл ажиллагааны iMCAA цогц системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газартай хамтран туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

iMCAA систем нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

Дотоод чат;

Үүрэг даалгавар;

Албан хэрэг хөтлөлт;

Ажлын төлөвлөгөө;

Гүйцэтгэлийн төлөвлөгөө;

Хүний нөөц;

Цагийн бүртгэл;

Утасны жагсаалт;

Гадуур ажлын бүртгэл;

Байгууллагын бүтэц, эрхийн зохицуулалт;

Шуурхай зар;

Энэхүү системийн зорилго нь ИНЕГ-ын дотоод үйл явцуудын уялдаа холбоог сайжруулж байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Системийг бүрэн хэмжээнд нэвтрүүлснээр дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

Газар, хэлтэс, албадуудын дотоод болон хоорондоо харилцах үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр явагдах нөхцөл бүрдэнэ;

Тайлан, төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ;

Тушаал, албан даалгавар, хүсэлт гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах болон илгээх хугацааг хэмнэнэ;

Цаасны хэрэглээг эрс бууруулна;

ИНЕГ өгөгдөл төвтэй байгууллага болж хувьсан өөрчлөгдөх дижитал шилжилтийг хэрэгжүүлэх эхний алхам болно;

Системийн туршилтын хувилбартай танилцахын тулд МТИСХА-аас нэвтрэх эрх аван энд дарж орно уу.

Эх сурвалж: ИНЕГ