МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ЭЭР ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ  85 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ЭЭР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Шатар болон ширээний теннисийн тэмцээн 2019 оны 10-р сарын 06-ны өдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны спортын танхимд амжилттай явагдаж өнгөрлөө.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны ажилтан албан хаагчид болон Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны гишүүн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн 53 тамирчин өрсөлдөж тэмцээний ялагчид тодорлоо.

Шатрын тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын аварга, олон улсын Шатрын холбооны дасгалжуулагч И.Ганбаатар, шатрын компьютерийн шүүгч Т.Гантөмөр нар, ширээний теннисийн тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын шүүгч Д.Мөнхсайхан, Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын шүүгч Ц.Мөнхцэцэг нар шүүн явууллаа.

Тэмцээний ялагчид: Шатар – эрэгтэй

1-р байр: О.Сайнжаргал – Хөдөө Аж Ахуйн Бирж

2-р байр: Ц.Цасчихэр – МННХолбоо

3-р байр: Пүрэвбат – МХҮХолбоо

Тэмцээний ялагчид: Шатар – эмэгтэй

1-р байр: С.Нямдаваа – ОСНМХолбоо

2-р байр: Б.Түмэнбаяр – МННХолбоо

3-р байр: Б.Отгонбулаг – МАШҮХолбоо

Тэмцээний ялагчид: Ширээний теннис – эрэгтэй

1-р байр: Л.Энхтайван – МХХДБҮХолбоо

2-р байр: И.Бямбасүрэн – МАШҮХолбоо

3-р байр: Ц.Намбаяр – МХҮХолбоо

Тэмцээний ялагчид: Ширээний теннис – эмэгтэй

1-р байр: Н.Март – МХҮХолбоо

2-р байр: Ё.Насанжаргал – МННХолбоо

3-р байр: Ц.Нямсүрэн – МННХолбоо