Элчин сайд Масато Такаока Говьсүмбэр аймагт ажиллалаа

A- A A+
Элчин сайд Масато Такаока Говьсүмбэр аймагт ажиллалаа

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Говьсүмбэр аймагт ажиллалаа. Элчин сайд Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс" -хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн засварын ажлын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээнд цэцэрлэгийн засварын ажлыг 81.765 ам доллар буюу 214.7 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар хийхээр тусгасан байна. Дээрх төсөл Говьсүмбэр аймагт хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд "Өвсний үндэс" -хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь манай улсад 1990 оноос хойш 544 төслийг хэрэгжүүлээд байна.