“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, БЗДХ-аас сэргийлэх нь” сэдэвт сургалт хийлээ

A- A A+
“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, БЗДХ-аас сэргийлэх нь” сэдэвт сургалт хийлээ
 

Нийслэлийн 2019 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын А/537 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя” аян, Эрүүл мэндийн сайдын 327 дугаар тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 118 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд цуврал арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна.

 

 

Тухайлбал, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга замын талаар ухуулга нөлөөлөл, мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, БЗДХ-аас сэргийлэх нь” сэдэвт сургалтыг НЭМГ-аас амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд дүүргийн Эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын кабинетын эмч, “Сэтгэл амар” төвийн зохицуулагч, өсвөр үеийн эмч, дүүргийн боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн болон хүүхдийн байгууллагын эмч нарыг хамруулсан байна.

 

 

Энэ хүрээнд нийслэлд бүртгэгдэж буй өсвөр үеийнхэний эрүүл мэндийн болон БЗДХ-ын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын эмнэл зүй, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, өсвөр үе, ахлах ангийнханд үе тэнгийн сургагч багш бэлтгэх арга аргачлалын талаар мэдээлэл өгч, гарын авлага болон сурталчилгааны материал тараажээ.

Мөн цаашид БЗДХ-ын бууруулахад хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон чухал ач холбогдолтой сургалт, уулзалт боллоо.

Тус сургалтыг хийснээр хүүхдийн байгууллагын эмч нарын БЗДХ-ын талаарх мэдлэг чадвар нэмэгдэж, халдвараас урьдчилан сэргийлэх төдийгүй иргэдэд хүргэх мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлын цар хүрээ өргөсөх, үе тэнгийн сургагч бэлтгэх үйл явц эрчимжих юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР