Улирлын томуугийн эсрэг вакцинд 44.174 хүн хамрагдаад байна

Улирлын томуугийн эсрэг вакцинд 44.174 хүн хамрагдаад байна

Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 14-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 1883 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 93.280 хүүхдийг хамруулахаас 38.160 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 2212 хүнийг хамруулжээ.

Мөн Багануур, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 121 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 44.174 хүнийг дархлаажуулаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР