ГАДААД АЯЛЛЫН ҮЗЭСГЭЛЭН

A- A A+
ГАДААД АЯЛЛЫН ҮЗЭСГЭЛЭН

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ: Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. МАЖХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ бөгөөд БОАЖЯамны зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, тогтвортой үйл ажиллагаатай, хамгийн олон гишүүнтэй /180/, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том, мэргэжлийн холбоо билээ.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ: Тус үзэсгэлэн нь анх удаагаа МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар зохиогдох гэж байна. Үзэсгэлэнгийн цар хүрээ нь OUTBOUND ба дэлхийн улс орнуудад монгол аялагчдыг аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялалчгдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм.

БОЛОМЖ: Гадны орнуудруу аялал зохион байгуулдаг мэргэжлийн, эрх бүхий тур оператор, үйлчилгээний байгууллагууд оролцох учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, аяллын бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

Үзэсгэлэнд талбай авч оролцох байгууллагуудын бүртгэлийг Ticket хэсэгт дарж цахимаар бүртгүүлсний дараа бид үзэсгэлэнгийн удирдамжийг таны емайл хаягт илгээх болно.

БАЙРШИЛ: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “ТУГААР ТОГТНОЛЫН ОРДОН”