УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ

A- A A+
УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн ажилчид, нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах, мөн сайн дурын дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Тиймээс улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулж, эрүүл мэндэд нь анхаарал тавиарай.

Хэрэв танай хүүхдэд дараах эсрэг заалт байвал эмчдээ хэлээрэй.

  • Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлаганд орсон аль нэг бодист мэдрэг
  • Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан
  • Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй
  • Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй
  • Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан
  • Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР