АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар тоот тушаал,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн А/59 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь батлах тухай” тушаалын дагуу НМХГ, ХУД дэх МХХ-ийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний борлуулалт цэгүүд, утааны талаар иргэдээс ирүүлсэн гомдол, Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй байдалд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Авто шалган нэвтрүүлэх товчоонд дээр дараах зөрчил илэрч байна.Үүнд:

Холбогдох баримт бичиггүй нэг машин нүүрс нэвтрүүлэхийг оролдсон.

Сонгино-хайрхан амралт руу 15 тонн нүүрс холбогдох баримт бичиггүй тээвэрлэсэн зөрчилтэй.

“Амгалан ложистик төв” рүү 25-28 УНН дугаар машин тонн хэтрүүлэн тээвэрлэсэн.

ХУД 13 дугаар хорооноос 22-57 УБХ дугаартай машин 1 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн.

02-22 УБХ дугаартай машин түүхий нүүрс тээвэрлэсэн.

Гарал үүсэл тодорхойгүй 18 тонн түүхий нүүрс, 26 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчлийг  илрүүлэн саатуулах арга хэмжээ авч ажиллалаа.