Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийнхөн “Тэмбүүг устгая” аянд нэгдлээ

A- A A+
Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийнхөн “Тэмбүүг устгая” аянд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ-наас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой юм.

Тус аяны хүрээнд Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар шинжилгээ өгч, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдсан байна.

Тэмбүү нь богино хугацаанд бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд иргэдийн хувьд аймаг, сум, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийлгэж, шаардлагатай тохиолдолд эмчилгээг газар дээр нь эхлүүлэх боломжтой юм.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн тусламж, үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР