УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ

A- A A+
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Гэвч шүүх хуралдаан хойшилж, ирэх сарын 28-нд товлогдсон. Гэхдээ өчигдөр З.Баянсэлэнгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорих шүүгчийн шийдвэр гарсан байна.

Үндэслэл нь УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нд буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон. Гэвч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэнэ. Мөн өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт хүртэл гаргаж байсан билээ.