Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг

A- A A+
Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг

Эмэгтэйчүүдийн аарцагны  булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг дахин шинээр Францын “Афнор” группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Аарцаг үтрээний булчин сэргээн засах дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн энэхүү эмнэлэг нь “Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл” гэсэн сайхан уриатай ажилладаг.  Тиймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд монголын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, өвчлөлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлүүдийн харилцаа, амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлээс гадуурх харилцааг багасгах зорилтот эмчилгээг монголын хөрсөн дээр амжилттай буулгасан бөгөөд нөхөн үржихүйн эрхтэний эрүүл ахуй бэлгийн боловсрол урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшил суулгах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбар үнэтэй хувь нэмрээ оруулан хувьсал авчирсан хамт олон билээ. Энэ удаад дэлхийн хэмжээний Монгол эмнэлэг гэдгээ батлан чанарын менежмэнтийн iso 9001ийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд үр дүнтэй, сэтгэл хангалуун, эрсдэлгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар, ёс зүйг олон улсын жишигт хүргэж,  тав тух аюулгүй таатай орчинд бүх үйлчлүүлэгчидээ тэгш үйлчилж, хэрэгцээ шаардлагыг хангаж чадсанаараа манлайлагч эмэгтэйчүүдийг нэгтгэсэн хувийн хэвшлийн хамгийн анхны эмнэлэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан дарах зорилтыг дэвшүүлэн ажилладаг аж. Үүнд:

  • ҮР ДҮНТЭЙ – Тусламж хүртэж болох хүмүүст шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан үр ашигтай тусламж үйлчилгээ үзүүлэх, /зөвхөн тус хүргэх төдий биш/
  • ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ – Үйлчлүүлэгчийн сонголт, хэрэгцээ болон чанарыг хүндэтгэн, өвчтөн хувь хүний асуудлыг шийдэж байх.
  • ЦАГ ХУГАЦААНД НЬ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ЧАНАРТАЙ ХҮРГЭХ – Үйлчилгээ авч буй болон үзүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл чирэгдлийг багасгах
  • БҮТЭЭМЖТЭЙ – Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүч хөдөлмөр, бодол санаа зэргээ дэмий үр ашиггүй зарцуулалтаас зайлсхийх
  • ТЭГШ ШУДАРГА– Хувь хүний шинж байдлаас үл шалтгаалан (хүйс, яс үндэс, газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн байдал) тусламж үйлчилгээг хүргэх

“Ласанте” эмнэлгээс үйлчлүүлэгч нартаа барьж буй ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЛГИЙН КАРТУУД-ыг танилцуулья.