Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордны нээлт боллоо

A- A A+
Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордны нээлт боллоо

Улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтуудын нэг болох Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордон ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1 тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баянбаатар хайрхан" ХХК хийж гүйцэтгэлээ. Энэхүү барилга ашиглалтад орж төрийн албан хаагчид ая тухтай ажиллах, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхэд чиглэсэн зорилтод ажил биелэлээ олж байгаад нутгийн удирдлагууд болон ард иргэд талархалтай байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б.Батмөнх болон албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ