Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана

Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана
 
Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд. Тэрбээр үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монголд өөрийн гэсэн рок поптой болсон цор ганц дуучин.
 
Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг.  Өөрийн үүсгэн байгуулсан "440Hz records"-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг  тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсны Youtube сувгаар нь цацагдаж, олны хүртээл болно.
 
"Зүүдний хаалган дээр" дууны аяыг Д.Болд өөрөө зохиосон бол үгийг Болор цомын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэж, 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ. Клипийг  TJ entertainment-д бүтээжээ. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон бөгөөд The Library records бичлэгийг хийсэн байна.
 
Дашрамд дуулгахад, дуучин Д.Болд 2005 онд “Хайрын хүч” цомгоо гарган соло дуучны уран бүтээлээ эхлүүлж, туурвисан бүтээл бүхэн нь шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ. Мөн өнгөрөгч оноос эхлэн The Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж өөрийнхөө чадварыг харуулсаар яваа. Тун удахгүй B Production шинэ уран бүтээлчдийнх нь цоо шинэхэн дуу ар араасаа хөврөх гэнэ.
.