Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай

A- A A+
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.