Жуковын талбайд "Махны өргөтгөсөн худалдаа" болно

A- A A+
Жуковын талбайд

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн махны хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор "Махны өргөтгөсөн худалдаа"-г "Жукoв"-ын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг борлуулах бөгөөд 2019.10.30-ны өдрөөс 2019.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Иймд сонирхсон иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.