Сураггүй алга болсон охиныг хотоос олжээ

A- A A+
Сураггүй алга болсон охиныг хотоос олжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт 14 настай охин хүүхэд сураггүй алга болсон дуудлага 24-нд ирж, нийт 117 алба хаагч 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад охиныг Улаанбаатар хотоос олсон байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн охиныг барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.