Азийн эрдэмтэд, бодлого тодорхойлогчид агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатар хотод чуулж байна

Азийн эрдэмтэд, бодлого тодорхойлогчид агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатар хотод чуулж байна

Азийн хот, суурин газрын Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй  төлөөлөл оролцож байна.

“Агаарын бохирдлыг бууруулахад байгаль орчин, эрчим хүч, боловсрол, барилга хот байгуулалт, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа нэн чухал. Хоёр дахь удаагаа чуулж байгаа Азийн орнуудын хэлэлцүүлэг агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад хэрэгжүүлэх ажилд анхаарлаа хандуулан хэлэлцэж буй юм.

Тодруулбал энэ удаагийн  хэлэлцүүлэгээр нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулж байгаа улс орнуудтай туршлага солилцох зэрэг сэдвүүдийн хүрээнд Лос Анжелес, БНХАУ дахь Хүүхдийн сан, Пакистан, Бангладеш, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази болон Австрали улсын Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч нар илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлж байна.