Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан Alpen gold-ийн 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж, хадгалж байсан зөрчлийг илрүүлэн, агуулах байрыг лацадлаа. Улсын байцаагчийн 02-03-292/22 тоот актаар хураан орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.

















