ҮХЦ-ийн дарга Ү.Одбаяр “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Өмнөд Солонгост баривчлагджээ

A- A A+
ҮХЦ-ийн дарга Ү.Одбаяр “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Өмнөд Солонгост баривчлагджээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.01/ Өмнөд Солонгос улсад саатуулагдсан талаар YONHAP агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Тэрбээр “Korian air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна.

Улмаар түүнийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ. Д.Одбаяр нь эдүгээ 52 настай юм. Мөн түүнтэй хамт явсан А ч өөр нэг үйлчлэгчийн мөрөн дээр нь гараа тавих зэргээр ёс бус аашилсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага тэднийг суллажээ.