Орхон аймгийн ЗДТГ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Сангийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй хойт бүсийн аймгуудын бүртгэл, санхүүгийн ажилтнуудын “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2019” сургалт зөвлөгөөн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ.
Тус сургалт зөвлөгөөнд Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын төлөөлөл 400 гаруй санхүүчид оролцож байна. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, ММНБ-ын Институтийн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин нар зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.
Энэ чуулганаар “Төрөөс нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлого чиглэл”-ийн талаар ярилцаж байна гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

















