Поп дуу дуулдаг нийтийн дуучин Н.Ундрал...

Поп дуу дуулдаг нийтийн дуучин Н.Ундрал...

Монгол түмний таалан соёрхдог урлагийн нэгэн төрөл бол бидний хэлж заншсан нийтийн дуу билээ. Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм. МУСГЗ Ш.Гүрбазарын шүлгээр бүтсэн “Сайхан ч юмдаа Монгол хүн болж төрөх” хэмээх дуугаа хит болгон амилуулж түмэн олонд танигдсан дуучин Н.Ундралыг нийтийн дуучин хэмээн нийтээрээ ойлгодог. Гэтэл түүний сүүлийн үеийн уран бүтээлүүд нь поп маягтай байгаа нь дууны урлагийнхан болоод сонсогчдынхон дунд түүнийг “Поп дуу дуулдаг нийтийн дуучин” хэмээн нэрлэх болжээ. Ингээд та бүхэндээ дуучин Н.Ундралын поп маягтай нийтийн дуу буюу Д.Мөнхабаярын аялгуу, Татар хамтлагийн Заяагийн шүлгээр бүтсэн “Дурлаарай” хэмээх дууны клипийг хүргэе.