“Бүтээгч Залуучуудын Ажил Мэргэжлийн Холбоо”-д байгуулагдаж эхэллээ

A- A A+
“Бүтээгч Залуучуудын Ажил Мэргэжлийн Холбоо”-д байгуулагдаж эхэллээ

Монголын Залуучуудын Холбооноос 2017-2044 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын он болгон зарлаж, бүхий л үйл ажиллагаагаа “Залуусаа бүтээе” уриан дор явуулж байгаа. Иймд “Бүтээгч ертөнц хамтын хөгжлийн орон зай”-г бий болгож өөрийн авъяас ур чадвараа нээж, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа эзэн болсон бүх залуучууддаа МЗХ-ны үүд хаалга нээлттэй байгааг дуулгахад таатай байна.  Мөн “Бүтээгч залуучуудын ажил, мэргэжлийн холбоо” -дыг байгуулж, тус холбоо нь  бүхий л үйл ажиллагаагаа бүтээгч мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэх бөгөөд Монголын Залуучуудын Холбооны үндсэн дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн чиглэлийн салбар нэгж болж, мэргэжлийн холбооны тамга гэрчилгээгээ гардан авч Мэргэжлийн холбоогоо баталгаажуулан, Тэргүүн, тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.

Мэргэжлийн холбоо нь 15-45 насны залуучуудын ажил, мэргэжлээрээ нэгдэж, салбарынхаа хөгжил боловсролыг хариуцаж, хөдөлмөрийн харилцаанд чадвар сууж, хариуцлага үүрч, авъяасаа нээж, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа эзэн болж, эрдэм мэдлэгээрээ өнгөрсөн одоо ирээдүй гурван цагт мөнхөрсөн үүслийг үргэлжлүүлсэн, удамшилд зүй зохистой бүрэн бүтэн бүтээл туурьвих орон зай байх юм.

Улс гэртээ эзэн нь байж Их бүтээн байгуулалтыг өрнүүлэх үйл хэрэгт урьж байна!

 Бүтээгч залуучуудын ажил мэргэжлийн холбооны үйл ажиллагааг зохицуулах үлгэрчилсэн журам болон анкет, мэргэжлийн жагсаалтыг  www.myf.mn сайтаас татаж авна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

Утас: 80088084, 80009097, 80006989

Вэв сайт: www.myf.mn

                                                                                                                                                                       Е-Мэйл хаяг[email protected]