“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ОРОН НУТАГТ ТЭМДЭГЛЭЛЭЭ

A- A A+
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ОРОН НУТАГТ ТЭМДЭГЛЭЛЭЭ

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан,  арилжааны 7 банктай хамтран “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд “Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 6, 8-ны өдөр Дархан-Уул, Орхон аймагт ёслол төгөлдөр тэмдэглэв.

Хамтран зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн мэдлэг олгох ном гарын авлага танилцуулга түгээх, олон хүүхдэд хадгаламжийн данс нээх, хуримтлалын ач тусыг таниулахын зэрэгцээ хүүхэд багачуудын дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом тоглуулах,  урлагийн тоглолт үзүүлж,  гарын бэлэг барив.

Нээлттэй арга хэмжээний үеэр Дархан-Уул, Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, арилжааны банкуудын захирлуудад үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг шаазан тэмээг гардуулан өгөв. Энэ удаа Орхон аймагт анх удаа зохион байгуулснаараа онцлог байсан бөгөөд Орхон аймгийн хүүхэд, залуус, иргэд идэвхитэй оролцсон юм.