“МЭДЛЭГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР – 2019” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

A- A A+
“МЭДЛЭГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР – 2019” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

БНСУ-ын Төв банк нь 2015 оноос эхлэн Ази тивийн хөгжиж буй орнуудын Төв банкуудад бодлогын болон техникийн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Мэдлэгийн Түншлэлийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 3 дахь жилдээ хамтран ажиллалаа.

“Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр – 2019”-ийн хүрээнд Монголбанк, БНСУ-ын Төв банк, БНСУ-ын Sungkyunkwan их сургуулиуд хамтран “Developing Financial Market Infrastructure, and Making an Efficient, Transparent Database & Information Sharing System” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудыг урьж оролцуулсан бөгөөд судалгааны багийн гишүүд Монгол Улсын мөнгөний болон валютын зах, тэдгээрийн төлбөр тооцоо, мэдээллийн системийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг сайжруулах зөвлөмжийг танилцуулж, оролцогчдын асуултуудад хариулав.