Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

 

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр” болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог тодорхой болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхэд хамгааллын төв /Үжин/ зэрэг байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаарх “Санамж бичиг” байгуулах арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Болд-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Хүүхдийн хөгжил хамгааллын албаны ахлах мэргэжилтэн Г.Энхжаргал, Гэр бүлийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ангараг, Хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа, Хөтөлбөрийн менежер С.Байгалмаа, Хамгаалах байрны сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах, Хүүхэд хамгааллын төв ТББ-ын захирал С.Буянхишиг, хуулийн зөвлөх С.Түмэндэмбэрэл, Үжин хамгаалах байрны зохицуулагч Г.Өнөртуяа нар оролцлоо.

Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулснаар хамгаалалтын арга хэмжээ шуурхай, тасралтгүй хэрэгжих, гэрч, хохирогчид үзүүлэх дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, ингэснээр гэмт хэргийн улмаас хохирсон гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажилд ахиц гарах юм.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв