ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА, НАЙС ТИ ВИ” ХХК-ИЙН ЭРХЛЭН ЯВУУЛАХ “АВТО” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ "САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

A- A A+
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА, НАЙС ТИ ВИ” ХХК-ИЙН ЭРХЛЭН ЯВУУЛАХ “АВТО” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

Тээврийн цагдаагийн алба "Авто” телевизтэй хамтран зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, осол, хэргийн хор уршиг, шалтгаан нөхцөлийг таниулах, замын хөдөлгөөний цаг үеийн нөхцөл байдал, холбогдох хууль дүрмийн талаарх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай хүргэх, мөн хүүхэд, залуучуудад замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг, замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг хэвшүүлэх чиглэлээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон цуврал нэвтрүүлгүүдийг хамтран бэлтгэх зорилготой санамж бичиг байгууллаа