Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа

A- A A+
Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа

Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, Даатгалын салбарын 85 жилийн ойг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос, зохицуулалтын байгууллагын болон Хорооны шилдэг ажилтнуудыг Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнав.

Идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдын шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар болохыг онцолж, өндөр мэдлэг, ур чадвар, шуурхай, нягт гүйцэтгэл, чамбай ажиллагаа шаарддаг энэ салбарт ажиллагсад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдгийг бахархан тэмдэглэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.