Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг олжээ

Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг олжээ

Дунд сургуулийн сурагч, 12 настай Э гэх хүү өнгөрсөн сарын 28-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хотхоноос гарснаасаа хойш алга болсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл ор сураггүй алга болоод 20 гаруй хоносон хүү олдсон байна.

Түүнийг цагдаа нар Баянзүрх дүүрэгт байрлах цахим тоглоомын газраас олж, ар гэрийнхэнд нь хүргэж өгчээ.