Бэлгэнд хууртахгүй

A- A A+
Бэлгэнд хууртахгүй

Сонгууль дөхөхөөр л сонгогчиддоо” хайр зарладаг” УИХ-ын гишүүд энэ удаад ч мөн уут гурил, хатсан, хатаагүй боов, ганц уут сүү чихэрхэнээр сонгогчидоо молигодохоор бэлтгэл ажлаа базааж буй гэнэ.

2020 оны сонгууль хаяанд ирж буй энэ үед итгэл хүлээж, сэтгэл  амлан Их хуралд сонгогдсон эрхэм гишүүд маань “Таны амьдралыг сайжруулахын тулд, улс орныхоо хөгжил, таны ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулахын тулд  би ийм ажлыг хийсэн, тойрогтоо, таны гэр бүл үр хүүхдийн төлөө хийсэн ажил маань ийм үр дүн гарсан гээд  хэлчих юмаар багахан, хийсэн ажлаар маруухан, тэрбум тэрбумаар зээл авч, амин хувьдаа ашиг олсоноос хэтэрсэнгүй. Тиймээс нөгөө л сонгогчидоо даапаалсан сэтгэхүйтэйгээ гурил будаа, сүү чихэрхэнээр сэтгэлийг нь татаж саналыг нь авчихна гэсэн ахархан бодолтойгоо дараагийн сонгуульд бэлтгэж буй нь энэ.

Биднийг төлөөлж УИХ-д сууж хууль батлалцаж буй эрхмүүд энэ мэтээр сонгогчдоо үнэлж байгаа нь нэг ёсондоо монголын эмгэнэл, төрийн гажуудал болж хувираад байна. Ирэх жилийн сонгуулиар хаширсан иргэдийн сонголт арай ч хэвийн боов,  малчны календарь, уут чихэр, ганц данх мэтэд хууртахгүй нь ойлгомжтой.

Ямар сайндаа л дургүйцлээ илэрхийлсэн иргэд өгсөн бэлэгээр нь хүртэл нэр хоч өгч, дуу шүлэг хүртэл зохиохов. Тиймээс Их хурлын эрхэм гишүүддээ хэлэхэд “данх Билэгт”, “бидон Ганбат”,  боов Цогтоо гэх мэт нэр хочгүйгээр улстөрд хүч үзээрэй. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй ээ гэж.