Дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

Дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт нэн шаардлагатай дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөөмжийг өнөөдөр гардууллаа.

Үүнд нярайн дулаацуулах ширээ, биохимийн аппарат, ходоод, гэдэсний дурангийн ариутгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмж багтаж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.