ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирж байна. Энэ нь ямар нэг сугалаат уралдаан биш бөгөөд харин залилан мэхлэх гэмт хэрэг юм.

Хэрэв та энэ төрлийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй. Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна гэж Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.