Москва хот “World Travel Awards” жагсаалтыг тэргүүллээ

A- A A+
Москва хот “World Travel Awards” жагсаалтыг тэргүүллээ

Манай хойд хөршийн нийслэл Москва хот дэлхийн аялахад хамгийн таатай хотоор анх удаа шалгарч, аялал жуулчлалын салбарын Оскар гэгддэг World Travel Awards шагнал хүртжээ. Москва хот энэхүү нэр хүндтэй шагналыг аялж жуулчлахад хамгийн сайхан хот буюу “The Best Travel Destination. City” гэсэн ангилалд тэргүүлсэн байна.

Тэгвэл олон улсын нэр хүндтэй шагналын “аялж жуулчлахад хамгийн таатай хот” гэсэн номинацид Москва хотоос гадна Лондон, Нью Йорк, Парис хотууд өрсөлдсөн байна. Москва хот ийнхүү анх удаа дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын байгууллагын шагнал хүртсэний дараагаар Москва хотын захирагч Сергей Собянин өөрийн цахим хуудсандаа “Москва-дэлхийн хамгийн сайхан хот” гэж бичин, энэ онд Москва хот гадны 20-иод сая жуулчин, мөн Москва хотод богино хугацаагаар саатсан 45 сая жуулчин хүлээн авч зочилсон талаар бичжээ.
Москва хот аялал жуулчлалын салбараас жилд 120 тэрбум орчим рубль олдог байна. Тэгвэл 2010 онд энэ үзүүлэлт 4 дахин бага байжээ.