Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, бэртэжээ

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, бэртэжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртэж, гэмтжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол тус тус гарчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.