Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

 

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан /2019.12.03/ болж, 5 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулга
2. “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийн танилцуулга
3. Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга
4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга”
5. Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга.

Зөвлөлийн гишүүдээс хэлэлцэх асуудлын дарааллаар асуулт асууж, санал өгөх байдлаар оролцож, шийдвэрээ гаргалаа.

-“Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг танилцуулж, Засгийн газарт хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтов.
-Мөн “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцэж, эцэслэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.
-“Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв.
-УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга”-ыг сонсож, Зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган Засгийн газарт өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.
-Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл болон бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулсан бөгөөд уг төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, редакцийн найруулга хийж, эцэслэн толилуулахыг үүрэг болгов.


Эх сурвалж: БХБЯ