Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

A- A A+
Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Малайз Улсын Саравак мужийн Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд үргэлжилж буй.

Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож буйгаас манай улсын тамирчин 85 настай Ц.Раднаа гуай 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.